- Нийтлэг үндэслэл
- Улс төрийн сэтгүүл зүйн салбарын нэрт сэтгүүлч, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Гомбожавын Отгонбаярын нэрэмжит "Нийтлэлч Отгонбаяр" сан нь Төрийн бус байгууллагын тухай хууль, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах нийгэмд үйлчилдэг, ашгийн бус, төрийн бус байгууллага юм.
- Сангийн оноосон нэр "Нийтлэлч Отгонбаяр" сан.
- Сангийн байршлын хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 14200, Сүхбаатарын талбай-5, Сити тауер 15 давхар, 1505 тоотод байрлана.
- Сан нь хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ.
- Сан нь өөрийн тэмдэг, билэгдэл, данс, албан бичгийн нүүртэй байна.
- Сангийн дүрмийг баталсан өдөр нь түүний үүсгэн байгуулагдсанд тооцох өдөр болно.
- Сан нь орон нутагт өөрийн салбартай байж болно.
- Сангийн үйл ажиллагаа нь ил тод байх ба үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нь олон нийтэд нээлттэй байна.
- Сан нь зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцэл, үйл ажиллагааныхаа тайланг холбогдох эрх бүхий байгууллагад хуулиар тогтоосон хугацаанд гаргаж өгнө.
- Зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл
- Сангийн эрхэм зорилго: “Орчин цагийн сэтгүүл зүйд үйл явдлын учир шалтгаан, төлөв байдал, асуудлын мөн чанар, үр дагаврыг задлан шинжлэх аналитик сэтгүүл зүйн бүтээлийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хөхиүлэн дэмжих”.
- Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг явуулна.
- Нэрэмжит тэтгэлэг бий болгох.
- Нэрэмжит шагнал бий болгох.
- Өвийг хамгаалах, мөнхжүүлэх үйл ажиллагаа явуулах.
- Сан нь зөвхөн дор дурдсан зориулалтаар бусдад мөнгө хандивлаж болно.
- Төрийн бус байгууллагаас нийгмийн тусын тулд явуулж байгаа ажлыг дэмжих.
- Сангийн зорилгод нийцсэн төслийг төрийн байгууллагаас хэрэгжүүлэх.
- Сангийн зорилгод нийцсэн бол хувь хуний сургалтын төлбөр болон хувь хүний гаргаж байгаа ном, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зардлыг санхүүжүүлэх.
- Иргэдийн, нийгэмд тустай үйл ажиллагааг урамшуулах.
- Сангийн бүтэц, хяналтын тогтолцоо
- Сангийн эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл нь 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.
- Сангийн үйл ажиллагаанд хяналтын зөвлөл хяналт тавьж ажиллана. Хяналтын зөвлөл нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байна.
- Эрх барих байгууллагын бүрэн эрх:
- Сангийн эрх барих байгууллага: Удирдах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
- Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
- Санг өөрчлөн байгуулах, татан буулгах;
- Байгууллагын жилийн төсөв батлах;
- Гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх;
- Сангийн өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гуйцэтгэх захирлын эрх, хэмжээг тогтоох;
- Сангийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах
- Дүрэмд заасан бусад бүрэн эрх.
- Удирдах зөвлөлийн гишүүн нь үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зардлын нөхөн төлбөрөөс бусад цалин, аливаа шагнал авахгүй.
- Сангийн удирдах зөвлөл нь 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.
- Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгох сонгуулийг хоёр жилд нэг удаа явуулна.
- Удирдах зөвлөлийн гишуун өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж болно.
- Удирдах зөвлөлийн гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон, нас барсан зэрэг тохиолдолд нөхөн сонгууль явуулна.
- Үүсгэн байгуулагчдын болон удирдах зөвлөл жилд дөрвөөс доошгүй удаа хуралдаж, үүсгэн байгуулагчдын болон удирдах зөвлөлийн гишүүдийн 50-иас дээш хувь нь ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.
- Үүсгэн байгуулагчдын болон удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын хуралдааны шийдвэрийг дийлэнх олонхийн саналаар гаргана.
- Удирдах зөвлөлийн дарга буюу сангийн тэргүүн, гүйцэтгэх захирлын бурэн эрх:
- Удирдах зөвлөлийн дарга нь санг гадаад, дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй.
- Гүйцэтгэх захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах; хууль, гэрээнд заасан бүрэн эрх.
- Сангийн нарийн бичгийн дарга сангийн тэргүүн, гүйцэтгэх захирлаас өгсөн үүргийг хэрэгжүүлж, сангийн бичиг хэрэг архивыг зохих журмын дагуу хөтлөн явуулна.
- Сангийн санхүүжилт
- Сангийн орлого дараах эх үүсвэрээс бүрдэх болно:
- Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;
- Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдох аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;
- Зээлийн өвийн болон сангийн бодлого чиглэлийн дагуу төсөл хэрэгжүүлэх зорилгоор бүх төрлийн төсвөөс олгосон хөрөнгө.
- Санг татан буулгах
- Татан буулгах шийдвэрийг сангийн эрх барих байгууллага гаргана.
- Сан нь татан буугдахад зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм төрийн бус байгууллага байхгүй бол зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.
- Төрийн бус байгууллагыг хуульд заасан үндэслэлээр шүүх албадан татан буулгана.